Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Батсүмбэр сумын Соёлын төвд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар, Төв аймгийн Прокурорын газар, Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг байгууллагууд оролцлоо.
Тус өдөрлөгийн хүрээнд Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга тус сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл иргэдэд мэдээлэл хүргэж, нэхэмжлэл хүлээн авч, мөн эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Онон нар эвлэрүүлэн зуучлалын талаар нийт 70 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, өргөдөл хүлээн авч ажиллалаа.