Төв аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Төв аймгийн шүүх, Төв аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөлтэй хамтран “Төв аймгийн 27 сумдад хууль сурталчлах, нээлттэй өдөрлөг, сургалт” арга хэмжээ зохион байгуулан нүүдэллэн ажиллаж байна.
Энэ ажлын 4 дүгээр ээлжийн баг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нар Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баянхангай сумдад 2026 оны 5 сарын 5-7-ны өдрүүдэд очиж ажиллалаа.
Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баянхангай сумдын төрийн албан хаагч, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шүүгч Т.Батжаргал, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, “Үе тэнгийн дээрэлхэлт”, шүүгч Б.Марина “Шүүхэд харьяалагдах иргэний хэргийн талаарх товч мэдээлэл”, “Шүүхийн мэдэгдэх хуудас”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг “Эвлэрүүлэн зуучлалын тухай”, гэсэн сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.






