Төв аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд тус аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөлтэй хамтран “Төв аймгийн 27 сумдад хууль сурталчлах, нээлттэй өдөрлөг, сургалт” арга хэмжээг зохион байгуулан нүүдэллэн ажиллаж байна.
Энэ ажлын 3 дугаар ээлжийн баг бүрэлдэхүүн болох аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, шүүгчийн туслах Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганзориг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга нар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан сумдад 2026 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд очиж ажиллалаа.
Дээрх сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төрийн албан хаагч, иргэдэд шүүгч А.Цэрэнханд “Архины албадан эмчилгээнд хамруулах тухай”, “Шүүхийн мэдэгдэх хуудас”, ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар “Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах тухай ба Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”, “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэглээ ба сонсох ажиллагаа”,шүүгч Ц.Отгонжаргал “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, шүүгчийн туслах Г.Ганбаяр “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх”, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганзориг “Эвлэрүүлэн зуучлалын өргөдөл, шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.





