Монголын хуульчдын холбооны Төв аймаг дахь салбар, ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагатай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх “Про боно-2026” өдөрлөгт Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх 4 сарын 29-ны өдөр оролцлоо.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Төв аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг нар оролцлоо.

“Хуульчийн Про боно-2026” өдөрлөгийн хүрээнд иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын давуу тал, ач холбогдлыг иргэдэд ойлгуулж таниулан сурталчилж, иргэдийн сонирхсон асуултад мэргэжлийн дагуу мэдээлэл, 30 гаруй иргэнд зөвлөгөө өгч ажиллалаа.