Төв аймгийн шүүхийн 100 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургуулийн захиргаатай хамтран 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох танилцуулга уулзалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Зуунмод сумын 2, 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн 64 сурагчдыг 4 сарын 23-ны өдөр, Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 40 сурагчдыг 4 сарын 27-ны өдөр хүлээж авч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Цэндсүрэн тус шүүхийн үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөн шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар сурагчдыг хүлээн авч уулзаж хуульч мэргэжил, шүүхийн захиргааны ажилтан, шүүгч мэргэжлийн чиг үүргийн талаар болон хуульч мэргэжлийг сонговол юунд анхаарах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Сурагчид хүссэн асуултаа асууж дэлгэрэнгүй мэдээлэл авсан чухал үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье