• Цахим шуудан: tuv_tg@shuukh.mn
  • Утас: 70272421
  • Үсгийн фонт
  • | |
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Шууд дамжуулалт
Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдад нүүдэллэн ажиллалаа
2026-04-24

Төв аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Төв аймгийн шүүх, Төв аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөлтэй хамтран “Төв аймгийн 27 сумдад хууль сурталчлах, нээлттэй өдөрлөг, сургалт” арга хэмжээ зохион байгуулан нүүдэллэн ажиллаж байна.

Энэ ажлын 2 дугаар ээлжийн баг Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн, Төв аймаг  дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгчийн туслах Ж.Эрдэнэсувд, Б.Саран-Учрал, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга нар Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдад 2026 оны 4 сарын 22-ны өдөр очиж ажиллалаа.

Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төрийн албан хаагч, иргэдэд ерөнхий шүүгч З.Түвшинтөгс “Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн танилцуулга”, “Архины албадан эмчилгээнд хамруулах тухай”, шүүгч Ж.Дэлгэрмөрөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, шүүгч Ч.Одсүрэн “Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах тухай” “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ”, шүүгчийн туслах Б.Саран-Учрал “Шүүхийн мэдэгдэх хуудас”, шүүгчийн туслах Ж.Эрдэнэсувд “Үе тэнгийн дээрэлхэлт”,  эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг “Эвлэрүүлэн зуучлалын тухай”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.

Бусад мэдээ
Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баянхангай сумдад нүүдэллэн ажиллалаа
2026-05-07
Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан сумдад нүүдэллэн ажиллалаа
2026-05-07
Мод тарив
2026-04-30
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026 ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО
2026-04-30
#ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-04-30

Цахим хуудас