• Цахим шуудан: tuv_tg@shuukh.mn
  • Утас: 70272421
  • Үсгийн фонт
  • | |
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Шууд дамжуулалт
Аргалант суманд нүүдэллэн ажиллалаа
2026-04-15

Төв аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Төв аймгийн шүүх, Төв аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөлтэй хамтран 27 суманд нүүдэллэн ажиллаж байна.

Энэ ажлын эхний ээлжийн баг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа, Б.Түвшинжаргал, Д.Алтантуул, шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга нар Төв аймгийн Аргалант суманд 2026 оны 4 сарын 15-ны өдөр очиж ажиллалаа.

Шүүгч Б.Түвшинжаргал Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэл”, шүүгч Ю.Энхмаа “Зөрчлийн тухай ойлголт”, шүүгч Д.Алтантуул “Шүүхийн мэдэгдэх хуудас” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт орлоо. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 3 зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийлээ.

Бусад мэдээ
Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баянхангай сумдад нүүдэллэн ажиллалаа
2026-05-07
Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан сумдад нүүдэллэн ажиллалаа
2026-05-07
Мод тарив
2026-04-30
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026 ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО
2026-04-30
#ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-04-30

Цахим хуудас