Төв аймгийн хуулийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын таван төрөлт тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Төв аймгийн Биеийн тамир спортын газарт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг Төв аймгийн шүүх 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ба тэмцээнд Төв аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Төв аймгийн Прокурорын газар, Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Төв аймгийн Шүүх Шинжилгээний хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтэс, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөл зэрэг 9 байгууллагын 230 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, дартс, буухиа гэсэн төрөлд 2 өдрийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулав.
Тэмцээний сагсан бөмбөгийн /эрэгтэй/ төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн баг
2 дугаар байр Төв аймаг дахь ШШГГ-ын баг,
3 дугаар байр Төв аймгийн Цагдаагийн газрын баг,
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн дахь Прокурорын газрын баг,
2 дугаар байр Төв аймаг дахь шүүхийн баг
3 дугаар байр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн баг
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг
2 дугаар байр Төв аймгийн Цагдаагийн газрын баг
3 дугаар байр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн баг
Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн Прокурорын газрын баг
2 дугаар байр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн баг
3 дугаар байр Төв аймгийн шүүхийн баг
Дартсын төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын баг
2 дугаар байр Төв аймгийн Өмгөөллийн баг
3 дугаар байр Төв аймгийн Шүүхийн баг
Буухианы төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын баг
2 дугаар байр Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн баг
3 дугаар байр Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтсийн баг
Теннисний эрэгтэй төрөлд
1 дүгээр байр Төв аймгийн Прокурорын багийн тамирчин Г.Билгүүн
2 дугаар байр Төв аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн багийн тамирчин А.Мөнхтулга
3 дугаар байр Төв аймгийн шүүхийн багийн тамирчин Г.Ганбаяр
Теннисний эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн багийн тамирчин Б.Ариунтуяа
2 дугаар байр Төв аймгийн Цагдаагийн багийн тамирчин С.Солонго
3 дугаар байр Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтсийн багийн тамирчин Б.Буянхишиг
Багийн дүнгээр 1 дүгээр байр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд болж, дэд байрт Төв аймаг дахь Прокурорын газрын баг тамирчид, гутгаар байрт Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс орлоо.
Гар бөмбөгийн эрэгтэй төрлийн шилдэг тоглогчоор Төв аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан, сагсан бөмбөгийн эрэгтэй төрлийн шилдэг тоглогчоор Төв аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн ажилтан Н.Баясгалантөгөлдөр, гар бөмбөг, сагсан бөмбөгийн эмэгтэй төрлийн шилдэг тоглогчоор Төв аймгийн Прокурорын газрын туслах ажилтан Т.Хулан тодорлоо.