• Цахим шуудан: tuv_tg@shuukh.mn
  • Утас: 70272421
  • Үсгийн фонт
  • | |
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Шууд дамжуулалт
“Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх ХБНГУ-ын шүүгч Пeтер Брандлe, Бүсийн давж заалдах шатны шүүхийн Танхимын тэргүүн Мириям Грусс нар ирлээ
2026-03-26

Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүд Монгол Улсын эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, сургалтын орчныг судлан шинжилж, цаашдын хөгжилд чиглэсэн техник, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Төв аймаг дахь шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалын уулзалт хэрхэн явагддаг талаар  2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төслийн богино хугацааны зөвлөх, Нийгмийн хамгааллын хэргийн шүүхийн шүүгч Пeтер Брандлe, Бүсийн давж заалдах шатны шүүхийн Танхимын тэргүүн Мириям Грусс ирж уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс уулзалтыг нээж, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өглөө. 

Төв аймгийн хэмжээнд 1 жилд дундажаар  300 өргөдөл хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шүүхийн ачааллыг жилд дундажаар 15-20 хувиар буруулж байна.  

Бусад мэдээ
Цахим шүүх 2.0 цөм системийн туршин нэвтрүүлэлт явагдаж байна
2026-03-26
Илтгэлийн уралдаан зарлалаа
2026-02-27
Цусаа бэлэглэв
2026-02-06
ХХОАТ-ын талаар сургалт боллоо
2026-01-26
"Стресстэй нөхөрлөг урлаг" сургалт зохион байгууллаа
2026-01-26

Цахим хуудас