• Цахим шуудан: tuv_tg@shuukh.mn
  • Утас: 70272421
  • Үсгийн фонт
  • | |
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Шууд дамжуулалт
ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-01-02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаар зарлигаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Г.Өсөхбаяр, М.Бүжин нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Жавхланбаяр удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч нар тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгч нарын бүрэн эрх нь эхэлж байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, томилогдсон шүүгч нарын гэр бүл оролцож баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төв аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхэд шүүгчээр сэлгэнээр ажиллахаар ирсэн Д.Мөнхбүрэн шүүгчид баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Бусад мэдээ
Аргалант суманд нүүдэллэн ажиллалаа
2026-04-15
ТӨВ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-13
Хамтарсан уулзалт зохион байгууллаа
2026-04-03
Төв аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат хуульч Ч.Доржгочоо, М.Могноон нарын нэрэмжит “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
2026-03-30
“Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх ХБНГУ-ын шүүгч Пeтер Брандлe, Бүсийн давж заалдах шатны шүүхийн Танхимын тэргүүн Мириям Грусс нар ирлээ
2026-03-26

Цахим хуудас