• Цахим шуудан: tuv_tg@shuukh.mn
  • Утас: 70272421
  • Үсгийн фонт
  • | |
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Шууд дамжуулалт
Төв аймгийн Заамар суманд нүүдэллэн ажиллалаа
2025-06-24

Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд нүүдэллэн ажиллаж хууль сурталчлах, сургалт явуулах ажлыг Төв аймгийн Прокурорын газар, Төв аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд

  1. “Хүний эрх ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Зөрчлийн хэрэг, анхаарах асуудлууд, урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвээр Эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, уулзалт хийлээ.
  2. Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын шүүх бүрэлдэхүүн ЭХТА-ийн 10.1-2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийлээ. Шүүгч Т.Батжаргал  зөрчлийн 3 хэргийн шүүх хуралдааныг хийлээ.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Онон нар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага, шүүхэд өргөдөл гомдол, нэхэмжлэл гаргах загвар, брошур тарааж, нэхэмжлэл хүлээн авлаа.

 

Бусад мэдээ
ХХОАТ-ын талаар сургалт боллоо
2026-01-26
"Стресстэй нөхөрлөг урлаг" сургалт зохион байгууллаа
2026-01-26
ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-26
Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
2026-01-23
ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-01-02

Цахим хуудас