Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад нүүдэллэн ажиллалаа.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Т.Онон нар Мөнгөнморьт суман дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид очиж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж зөвлөгөө өгсөн.
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантулга нь Мөнгөнморьт сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон 16 иргэн, Эрдэнэ сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон 26 иргэнд тус тус шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг,
Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Tuvcourt.mn веб сайтын шинэчлэлт болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байна гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.2 “Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна”, 12.2.2 ”шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ”-т гэж тус тус заасны дагуу шууд дамжуулалт явуулах болсон талаарх мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.
Тус сумдын иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар тус тус мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.