ТӨВ АЙМГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Бүтэц, зохион байгуулалт

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийн хүрээнд шүүн таслах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус шүүх нь давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагаа явуулж байна.

Хянан шийдвэрлэх хэрэг маргаан

1.Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг давж заалдах гомдол, эсэргүүцлийн дагуу хүлээн авч шийдвэрлэх

2.Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн иргэний хэргийг давж заалдах гомдлын дагуу хүлээн авч шийдвэрлэх

  1. Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд

– Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.

-Хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

-Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.

-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.

-Дээр дурдсанаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.

-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.

  1. Иргэний хэргийг давж заалдах

журмаар хянан шийдвэрлэхэд

Давж заалдах гомдол гаргах

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг “гардан авснаас” хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно. Давж заалдах гомдлыг мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгнө. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд :

– Гомдол гаргаж буй шүүхийн нэр хаяг тодорхой байх

– Гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

– Аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа

– Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа

– Гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт

– Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурсан байх

Жич : Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

Давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан эдгээр журмыг баримтлаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар шүүх гомдлыг хүлээн авахгүй.

Монгол Улс, Төв аймаг, Зуунмод сум

7000-9104

tuv_tg@shuukh.mn