Төв аймгийн шүүхээс төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэх, спортын авьяас, ур чадварыг нээх, биеийн тамир спортоор дамжуулан танилцах, ажлын туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилготой “ЭВ НЭГДЭЛ, ЭРЧ ХҮЧ-2024” спортын 5 төрөлт тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Багануур дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Дорноговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны нийт 10 байгууллагын тамирчид оролцож багийн дүнгээр Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид тэргүүлж Шилжин явах цомын эзэн болж, Төв аймгийн шүүх, Дархан-Уул аймгийн баг тамирчид удааллаа.
1.Теннисний эмэгтэй төрөлд
Алтан медаль – Н.Баасанжав /ШЕЗ-ийн гишүүн/
Мөнгөн медаль – Б.Мөнхзул /Сэлэнгэ аймгийн шүүх/
Хүрэл медаль – Д.Хишигдүүрэн /Сэлэнгэ сум дундын шүүх/
Теннисний эрэгтэй төрөлд
Алтан медаль – Т.Жавхлантөгс /Дархан-Уул аймгийн шүүх/
Мөнгөн медаль – Г.Ганбаяр /Төв аймгийн шүүх/
Хүрэл медаль – А.Насандэлгэр /ШЕЗ-ийн гишүүн/
2.Дартсын төрөлд
Алтан медаль – Б.Жавхланбаяр, З.Түвшинтөгс /Төв аймгийн шүүх/
Мөнгөн медаль – Д.Түвшинбаяр, Ц.Батцэцэг /Булган аймгийн шүүх/
Хүрэл медаль – Д.Мөнхзориг, Б.Оюунбилэг /Сахилгын хороо/
3.Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд
Алтан медаль –Булган аймгийн шүүх
Мөнгөн медаль – Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх
Хүрэл медаль – Сэлэнгэ аймгийн шүүх
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд
Алтан медаль –Сахилгын хороо
Мөнгөн медаль – Дорноговь аймгийн шүүх
Хүрэл медаль – Дархан-Уул аймгийн шүүх
4.Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
Алтан медаль – Төв аймгийн шүүх
Мөнгөн медаль – Сэлэнгэ аймгийн шүүх
Хүрэл медаль – Дорноговь аймгийн шүүх
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
Алтан медаль – Дорноговь аймгийн шүүх
Мөнгөн медаль – Булган аймгийн шүүх
Хүрэл медаль – Төв аймгийн шүүх
5.Буухиа тэмцээний төрөлд
Алтан медаль – Дархан-Уул аймгийн шүүх
Мөнгөн медаль – Төв аймгийн шүүх
Хүрэл медаль – Сэлэнгэ аймгийн шүүх тус тус авлаа.