Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг нь хянан шийдвэрлэгдэж байгаа яллагдагч, шүүгчдэгчид “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гарагуудад уулзалтын бичиг олгоно.
Уулзалтын бичгийг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн туслахаас авна.
Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь уулзалтын бичиг олгохгүй.