- 70272421
- tuv_tg@shuukh.mn
Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах,
хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх
шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох
нарийвчилсан журам батлах тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарыг оролцуулан, шүүгчийн туслах Б.Ууганцэцэг тэмдэглэл хөтлөн хийж,
Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах тухай асуудлыг тус тус хянан хэлэлцээд Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоол, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.2, 19.2.5, 19.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5, 3.3 дугаар зүйлийн 6, 7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6, 89 дүгээр зүйлийн 89.1, 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг тогтоох
1.1 Тухайн шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарган хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг дор дурдсанаар хуваарилахаар тогтоосугай.
А. Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд
Б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн
системд
В. Зөрчлийн хэргийг /Эрүүгийн хэргийн/ бүртгэл, хяналтын нэгдсэн
системд
тойрог үүсгэх,
Г. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материалыг шүүгч
М.Мөнхдаваа /1/, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ /2/, шүүгч Т.Энхмаа /3/ нарт хуваарилах,
2.Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох
2.1. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.
А. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч
Б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч
В. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч
Г. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материалыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч
2.2. Эрүү, иргэн, зөрчлийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материалыг илтгэж байгаа шүүгчээс бусад шүүгч нар хэргийг тойргийн журмаар шүүх хуралдааныг ээлжлэн даргална. Татгалзал гарч бусад шүүхээс бүрэлдэхүүнд шүүгч ирвэл хэргийг илтгэж байгаагаас бусад тухайн шүүхийн шүүгч шүүх хуралдааныг даргална.
2.3. Бүрэлдэхүүн шүүгчийн олонхыг татгалзсан тохиолдолд /бусад шүүхээс шүүх бүрэлдэхүүнд томилогдож ирсэн шүүгчдээс/ шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг тухай бүрд шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.
2.4. Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг тогтоолын 2.1А, 2.1Б, 2.1В, 2.1Г, 2.2-т зааснаар томилохоос гадна ачаалал тэнцвэргүй тохиолдолд ачаалал тэнцвэржүүлэх аргыг сонгон томилно.
3.Хэрэг хуваарилах журмыг батлах
3.1 “Эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материал, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, Иргэний хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журам-ыг хоёрдугаар хавсралтаар, Зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүлээн авах шүүгчид хуваарилах журам”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
4.Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа
4.1 Хэргийг шүүх хуралдаанд илтгэх шүүгч, шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн системээс хуваарилсныг Ерөнхий шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу захирамж гаргаж албажуулсугай.
4.2 Уг тогтоолын зохион байгуулалт, биелэлтийг хангаж ажиллахыг Ерөнхий шүүгчид даалгасугай.
5.Бусад
5.1 Тогтоол батлагдсантай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам батлах тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД M.ЭНХМАА
М.МӨНХДАВАА
Хавсралт-1
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн
шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01
дүгээр тогтоолын хавсралт
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ, ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ БИЕЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ,
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шүүхэд эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материал, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шүүгчид хуваарилахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, болон Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг баримтлан Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем /цаашид систем/ гэх/-ээр хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.
1.2. Шүүхэд хүлээн авч байгаа эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материал, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс хуваарилж, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ажлын цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж, ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч, шүүгчээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
Хоёр. Хэрэг хуваарилах арга сонгох
2.1. Шүүхэд ирсэн эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материал, өргөдөл, гомдол, хүсэлтийг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс тойрог дотор санамсаргүй сонгогдох” зарчмыг баримталж “Ердийн арга”-аар, тус шүүхэд ирсэн 5 ба түүнээс дээш хавтастай хэргийг “ачаалал тэнцүүлэх” аргыг сонгож хуваарилна.
2.2. Хэрэг хуваарилах журамд заасны дагуу буюу энэхүү журмын 2.1-д зааснаар хуваарилагдсан хэргийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүгчид хүлээлгэж өгнө.
2.3. Анхан шатны шүүхээс давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцэлтэй ирсэн хэргийг болон хяналтын шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг энэ журмын 2.1-д заасны дагуу хуваарилна.
2.4. Хяналтын шатны шүүхээс өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тохиолдолд шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд шинээр ирсэн хэргийг татгалзагдсан болон татгалзан гарсан шүүгчид /хавтас, хуудасны тоо ойролцоо хэргийг/ хуваарилах ба энэ тохиолдолд хэргийг системээс дахин хуваарилалтад оруулахдаа тайлбар үндэслэлээ бичиж системийн “шүүгчийг алгасах” товчийг хэрэглэн журмын 2.1-д заасан зарчмыг баримталж хуваарилна.
2.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 4, 15.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт холбогдуулан гаргасан гомдол, хүсэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг журмын 2.1-д заасны дагуу анх хэргийг шүүх хуралдаанд илтгэхээр хүлээн авсан шүүгчид хуваарилна.
2.6. Харьяалал тогтоож ирүүлсэн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр, тогтоол нь хүчингүй болсон хэргийг журмын 2.1, 2.2-д заасны дагуу шүүгчид хуваарилна.
2.7. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон шүүгчийг оролцуулах эсхүл хэргийг шилжүүлж шийдвэрлүүлнэ.
Гурав. Бусад
3.1. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуанлийн 14 хоногоос дээш хугацаагаар эзгүй байгаагаас бусад өвчтэй, чөлөөтэй, албан томилолттой, сургалтад хамрагдсан, гачигдал гарсан зэрэг тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй.
3.2. Шүүгч түр эзгүй үед шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шийдвэрлүүлж, бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүний шийдвэрээр томилогдсон адил шатны өөр шүүхийн шүүгчийг оролцуулна.
3.3. Шүүгч ээлжийн амралт эхлэхээс өмнө өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэж дуусгах ба хуанлийн 14 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсооно.
3.4. Шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч нар ээлжийн амралттай байх хугацаанд давж заалдах журмаар хянагдахаар ирсэн эрүүгийн хэргийг эхний шүүгчийг ажилд орохоос 7 хоногийн өмнө, сүүлийн шүүгчийг ажилд орохоос 14 хоногийн өмнө хуваарилж эхэлнэ.
3.5. Шүүгчид хэрэг хуваарилагдсаны дараа өвчлөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэргийг хүлээн авсан шүүгч илтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнд өмнө нь хуваарилагдсан байсан хэргийг системээс журмын 2.1-д заасны дагуу дараагийн шүүгчид хуваарилна.
3.6. Ээлжийн амралт эдэлж байгаа шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцуулахдаа тухайн шүүгчээс шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжтой эсэхийг /амаар болон бичгээр/ тодруулна. Шүүгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тохиолдолд энэ тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана.
3.7. Энэ журмын 3.6-д заасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгч томилуулан оролцуулна.
3.8. Ээлжийн амралттай байх хугацаанд шүүх бүрэлдэхүүнд орж ажилласан шүүгчийн ажилласан хоногийг Тамгын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр ээлжийн амралтын хоногийг нөхөн амруулна.
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН
Хавсралт-2
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн
шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01
дүгээр тогтоолын хавсралт
ИРГЭНИЙ ХЭРЭГ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ
ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Хоёр. Иргэний хэрэг хуваарилах арга сонгох
2.1 Давж заалдах гомдолтой хэрэг, арбитрын хэрэг, хяналтын шатны шүүхээр хянагдаад хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэрэг, адил шатны шүүхээс шилжиж ирсэн хэрэг тус бүрийг системээс тойрог дотор санамсаргүй аргаар хуваарилна.
2.2 Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг дахин хянуулах дахин хянуулах тухай хүсэлтийг шүүгчид системээс 2.1-д заасан дарааллаар хуваарилна.
2.3 Шүүгчийг татгалзсан, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд татгалзлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэснээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болж хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу шүүгчийг томилж оролцуулах бөгөөд бүрэлдэхүүний бүх шүүгчийг татгалзан гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу хэргийг шилжүүлнэ.
2.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг журмын 2.1-д заасны дагуу хэргийг шүүх хуралдаанд илтгэхээр хүлээн авсан шүүгчид хуваарилна.
2.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тохиолдолд шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд шинээр ирсэн хэргийг татгалзагдсан болон татгалзан гарсан шүүгчид /хавтас, хуудасны тоо ойролцоо хэргийг/ хуваарилах ба энэ тохиолдолд хэргийг системээс дахин хуваарилалтад оруулахдаа тайлбар үндэслэлээ бичиж системийн “шүүгчийг алгасах” товчийг хэрэглэн журмын 2.1-д заасан зарчмыг баримталж хуваарилна.
Гурав. Бусад
3.1. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуанлийн 14 хоногоос дээш хугацаагаар эзгүй байгаагаас бусад өвчтэй, чөлөөтэй, албан томилолттой, сургалтад хамрагдсан, гачигдал гарсан зэрэг тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй.
3.2. Шүүгч түр эзгүй үед шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон өөр шүүхийн шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулна.
3.3. Шүүгч ээлжийн амралт эхлэхээс өмнө өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэж дуусгах ба хуанлийн 14 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсооно.
3.4. Шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч нар ээлжийн амралттай байх хугацаанд давж заалдах журмаар хянагдахаар ирсэн эрүүгийн хэргийг эхний шүүгчийг ажилд орохоос 7 хоногийн өмнө, сүүлийн шүүгчийг ажилд орохоос 14 хоногийн өмнө хуваарилж эхэлнэ.
3.5. Шүүгчид хэрэг хуваарилагдсаны дараа өвчлөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэгэнт товлогдсон шүүх хуралдаанд хүлээн авсан хэргийг илтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнд өмнө нь хуваарилагдсан байсан хэргийг нөгөө шүүгчид системээс журмын 2.1-д заасны дагуу хуваарилна.
3.6. Ээлжийн амралт эдэлж байгаа шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцуулахдаа тухайн шүүгчээс шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжтой эсэхийг /амаар болон бичгээр/ тодруулна. Шүүгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тохиолдолд энэ тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана.
3.7. Энэ журмын 3.6-д заасан тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д зааснаар адил шатны шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, өөр шүүхийн шүүгч томилон оролцуулна.”
3.8. Ээлжийн амралттай байх хугацаанд шүүх бүрэлдэхүүнд орж ажилласан шүүгчийн ажилласан хоногийг Тамгын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр ээлжийн амралтын хоногийг нөхөн амруулна.
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН
Хавсралт-3
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн
шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01
дүгээр тогтоолын хавсралт
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Шүүх зөрчлийн хэрэг болон өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шүүгчид хуваарилахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг баримтлан Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр /Зөрчлийн хэргийг/ хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.
1.2 Шүүхэд хүлээн авч байгаа зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс хуваарилж, Мэдээлэл лавлагааны ажилтан ажлын цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж, ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч, шүүгчээр гарын үсэг зуруулж /Зөрчлийн хэргийг/ хүлээлгэн өгнө.
Хоёр. Зөрчлийн хэрэг хуваарилах арга сонгох
2.1. Шүүхэд ирсэн зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг Эрүүгийн хэргийн бүртгэл нэгдсэн системээс /Зөрчлийн хэргийг/ тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчмыг баримталж, ачааллыг тэнцүүлэх аргыг сонгон хуваарилна.
2.2. Хэрэг хуваарилах журамд заасны дагуу буюу энэхүү журмын 2.1-д зааснаар хуваарилагдсан хэргийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүгчид хүлээлгэж өгнө.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт холбогдуулан гаргасан гомдол, хүсэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг журмын 2.1-д заасны дагуу анх хэргийг шүүх хуралдаанд илтгэхээр хүлээн авсан шүүгчид хуваарилна.
2.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тохиолдолд шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд шинээр ирсэн хэргийг татгалзагдсан болон татгалзан гарсан шүүгчид хуваарилах ба энэ тохиолдолд хэргийг системээс дахин хуваарилалтад оруулахдаа тайлбар үндэслэлээ бичиж системийн “шүүгчийг алгасах” товчийг хэрэглэн журмын 2.1-д заасан зарчмыг баримталж хуваарилна.
Гурав. Бусад
3.1. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуанлийн 14 хоногоос дээш хугацаагаар эзгүй байгаагаас бусад өвчтэй, чөлөөтэй, албан томилолттой, сургалтад хамрагдсан, гачигдал гарсан зэрэг тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй.
3.2. Шүүгч түр эзгүй үед шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон шүүгчийг оролцуулна.
3.3. Шүүгч ээлжийн амралт эхлэхээс өмнө өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэж дуусгах ба хуанлийн 14 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсооно.
3.4. Шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч нар ээлжийн амралттай байх хугацаанд давж заалдах журмаар хянагдахаар ирсэн эрүүгийн хэргийг эхний шүүгчийг ажилд орохоос 7 хоногийн өмнө, сүүлийн шүүгчийг ажилд орохоос 14 хоногийн өмнө хуваарилж эхэлнэ.
3.5. Шүүгчид хэрэг хуваарилагдсаны дараа өвчлөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэгэнт товлогдсон шүүх хуралдаанд хүлээн авсан хэргийг илтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнд өмнө нь хуваарилагдсан байсан хэргийг нөгөө шүүгчид системээс журмын 2.1-д заасны дагуу хуваарилна.
3.6. Ээлжийн амралт эдэлж байгаа шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцуулахдаа тухайн шүүгчээс шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжтой эсэхийг /амаар болон бичгээр/ тодруулна. Шүүгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тохиолдолд энэ тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргана.
3.7. Энэ журмын 3.7-д заасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгч томилуулан оролцуулна.