•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
    • Шүүхийн бүтэц
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
    • Тайлан мэдээлэл
    • Улсын тэмдэгтийн хураамж
    • Шүүгчийн ёс зүй
  • Шилэн данс
  • Шийдвэрийн тойм
  • Холбоо барих

Бусдын гадаад паспортыг санаатайгаар устгаж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн этгээдэд 2.500.000 төгрөгийн торгох ял шийтгэв

Шийдвэрийн дугаар: 2023.05.22 №214 Шт

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

2023.05.22 шийдвэр хураангуй-1

           

            Иргэн “Д” нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.Л-н үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгаж, Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн байна.

 

            Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос иргэн “Д”-г “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан  хэлэлцэв.

 

            Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гадаад паспортыг зориуд устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

            мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаар, иргэн Д нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.Л-н үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгаж, Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

 

            Шүүхээс, шүүгдэгч Д-г “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж, түүнийг “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            “Гадаад паспорт зориуд санаатайгаар устгасан” үйлдэлд 1.000.000 төгрөгөөр торгох ял,

            “Монгол улсын хилийг хууль бусаар нэвстэрсэн” үйлдэлд 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 2.500.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч “Д”-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 

            Шүүгдэгч “Д” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р баг, Төв аймаг дахь шүүх

Утас: Мэдээлэл лавлагаа 70272421, Эвлэрүүлэн зуучлагч 95539993, Иргэд хүлээж авах цаг Даваа-Баасан: 09.00- 18.00

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар