•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
    • Шүүхийн бүтэц
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
    • Тайлан мэдээлэл
    • Улсын тэмдэгтийн хураамж
    • Шүүгчийн ёс зүй
  • Шилэн данс
  • Шийдвэрийн тойм
  • Холбоо барих

БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ГЭМ ХОР УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭЭС ЦАЛИН ХӨЛСНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛАВ.

Шийдвэрийн огноо: 2022.11.30-ны өдөр, №151/ШШ2022/01286

Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон

2023.01.22 Хураангуй

Нэхэмжлэгч Дорж нь газар тариалангийн ажил эрхэлдэг “А” ХХК-д сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд хөлдөө гэмтэл аваад суга таягтай хөдөлмөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл 8 сарын хугацааны цалингаар хохирсон үндэслэлээр 9,600,000 төгрөгийг шаарджээ.

Хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр цалин, хөлс, урамшуулал олгож байгаа бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажил олгосон байгууллага нь гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамааран олгож буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцон суутгаж, үлдсэн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган, цалин хөлс, урамшууллыг бэлэн болон бэлэн бусаар олгож, суутган авсан шимтгэл, татварыг холбогдох төрийн байгууллагад тайлагнах үүргийг хуулиар хуулиар хүлээнэ.

Нэхэмжлэгч нь улирлын чанартай ажлыг 2019 оноос хойш тогтмол хийж байгаа гэж тайлбарлан ажил олгогчийн тодорхойлолт, цалин хөлсний тодорхойлолтыг үндэслэн шаардлага гаргаж байх боловч Монгол Улсын хуульд заасан журмын дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь нотлогдсон тул Доржийг сард 1,200,000 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй юм.  

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч, түүнээсээ хуульд заасан татвар, шимтгэл төлдөггүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжилсэн тул түүний цалин хөлсний нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн 3,360,000 төгрөгийг хариуцагч Г-ээс гаргуулан нэхэмжлэгч Доржид олгож шийдвэрлэв.

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р баг, Төв аймаг дахь шүүх

Утас: Мэдээлэл лавлагаа 70272421, Эвлэрүүлэн зуучлагч 95539993, Иргэд хүлээж авах цаг Даваа-Баасан: 09.00- 18.00

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар