Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Т.Болдбаяр нар 2020 оны 09 дүгээр сарын 15-аас 16-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур суманд нүүдэллэн ажиллаж тус сумын Сум хөгжүүлэх сангаас зээл аваад төлж барагдуулаагүй байгаа иргэдийн зээлийн маргааныг шийдвэрлэж эвлэрлийн гэрээ байгуулав. Мөн тус сумын иргэдэд хууль зүйн үүднээс туслалцаа, зөвлөгөө өгч ажиллаа.