Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нь шүүхийн хэргийн хөдөлгөөний стандартын цуврал хичээлийг Төв аймаг дахь Шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт зориулан зааж эхэллээ.
Цуврал хичээлийн эхний өдөр /2020.5.11/ нэхэмжлэл, хэрэг хүлээн авах ажиллагаа, хэрэг үүссэний дараах ажиллагаа гэсэн хоёр сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд тухайн хичээлээр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгүүдийн анхаарах зүйлс, нийтлэг алдааны талаар ярилцаж тэдэнд мэдлэг мэдээлэл олгов.