Төв аймгийн түүхт 100 жил, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан тус шүүхээс Төв аймгийн 4 суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу "Шүүх байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, эрх зүйн туслалцааг үзүүлэх" зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хуралдааныг хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар 37 иргэнд хуульзүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллалаа.
