Төв аймгийн түүхт 100 жил, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан шүүхийн Тамгын газраас Төв аймгийн 4 суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу "Шүүх байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, эрх зүйн туслалцааг үзүүлэх" зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Шүүхийн үйлчилгээний хэлтэсийн дарга Б.Жавхланбаяр, эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганзориг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ууганбаяр, шүүгчийн туслах Э.Оюу, улсын өмгөөлөгч И.Отгонсүрэн нар оролцож 41 иргэнд иргэнд хууль зүйн зөвлөгөөг өгч, нэхэмжлэл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлал эвлэрлийн 2 гэрээ байгуулж ажиллалаа.
