Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Төв аймаг дахь Анхан олон давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Ерөнхий боловсролын "Хүмүүн" цогцолбор ахлах сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Миний мэргэжил" эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд "Хүмүүн" цогцолбор ахлах сухргуулийн 12а ангийн сурагч М.Дэлгэртуул тэргүүн байр, 11б ангийн сурагч Г.Хадамдарам дэд байр, 11б ангийн сурагч Б.Цэнгүүнбаяр нар тус тус шалгарсан бөгөөд тус байранд шалгарсан сурагчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.