•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Хөл хорио тогтоосноос хойш 40 хурал онлайнаар хийв

“Ковид 19” цар тахалтай холбогдуулан Төв аймгийн Шүүхийн тамгын газраас хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Цагдан хорионы санал болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хурлыг “Zoom” программ ашиглан онлайнаар явуулж байна.  

2020 оны 4 дүгээр сараас хойш Төв аймгийн Прокурорын газраас Цагдан хорионы  санал 180, Цагдаагийн газраас Зөрчил хянан шийдвэрлэх материал 607 хүлээн авч бүгдийг онлайн хурлаас шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн Газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Баян суманд байрлах Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газраас архины албадан эмчилгээг дуусгавар болгох 32 хүсэлт ирүүлснийг,  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын байгууллагаас ирүүлсэн цагдан хорионы санал 5, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал 3-г тус тус хүлээн авч онлайнаар хуралдаж шийдвэрлэлээ.

  

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар