Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрээр аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар хамтран Төв аймгийн шүүхэд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.