Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын нярав М.Пагамсүрэнг Сангийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаар тушаалаар “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, бичиг хүргэгч Б.Гансүхийг 2019 оны “Шүүхийн захиргааны тэргүүний ажилтан”-аар, ахмад настан М.Сэржмэдийг шүүхийн ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг гардуулан өгөв. Төв аймаг дахь шүүхийн хамт олон шагнал авсан ахмад ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил бүтээлд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар