Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал нь 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Архуст суманд нүүдэллэн ажиллаж, иргэдтэй уулзаж, иргэдийн хүсэлт гомдлыг хүлээн авч, мөн тус сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн маргааныг шийдвэрлэв. Сумын удидлагуудын зүгээс сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой маргааныг газар дээр нь ирж иргэдтэй эвийн журмаар хурдан шуурхай шийдэж өгч байгаад баярласан талархсанаа илэрхийлэв. Иргэд ч мөн адил сум орон нутагт шүүхийн байгууллага ирж, иргэдтэй ойр ажиллаж байгаад баярлаж талархсанаа илэрхийлж байна.