•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

ТӨВ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2021 оны 3 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд хуралдаж

 Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4-д,  36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт тус тус зааснаар Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно, мөн хуулийн 19.2.5 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.  

 Үүнд:

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Раашзэвэгийн Мөнх-Эрдэнэ, Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдинсүрэнгийн Зоригтбаатар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Дугарсүрэнгийн Алтантуул, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэдэвийн Отгонжаргал нарыг тус тусын шүүгчдийн зөвлөгөөнөөс хуульд зааснаар гурван жилийн хугацаагаар сонгож, шүүх тус бүр хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталж тогтоол гаргасан байна.

Иймд шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч нарт Төв аймаг дахь Шүүхийн нийт хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдынх нь ажилд  ажлын өндөр амжилт хүсье.

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-04

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар