Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар 2020 оны ажлаа дүгнэж шүүхийн байгууллагад олон жил идэвх, зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан шүүгчийн туслах М.Оюунсүрэн, үйлчлэгч Х.Ганчимэг нарыг 2020 оны шилдэг ажилчнаар тодруулж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар, шүүгчийн туслах Ж.Оюунзулыг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Жуух” бичиг”-ээр шагнав.
Мөн Монголын Шүүхийн захиргааны ажилчдын холбооноос жил бүр гишүүдээсээ Шүүхийн захиргааны шилдэг ажилтан шагнал гардуулдаг, 2020 онд тус шүүхийн нярав М.Пагамсүрэнг олон жил идэвх, зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласныг үнэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасныг Тамгын газрын дарга Д.Мөнхзориг гардуулан өглөө.