Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид /PCR/-ын шинжилгээнд хамрагдлаа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 01/86 албан тоотын дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт шүүгч ажилтнуудыг Полимеразын гинжин урвал /PCR/-ын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг баримтлан 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж шүүгч, шүүхийн захиргааны ажилчдаас /PCR/-ын шинжилгээг авлаа.