Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Т.Болдбаяр нар нь 2021 оны 2 дугаар сарын 3-аас 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Төв аймгийн Заамар суманд нүүдэллэн ажиллаж тус сумын сум хөгжүүлэх сангийн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй 20-н иргэдийн зээлийн маргааныг шийдвэрлэж Эвлэрлийн гэрээ байгууллаа. Мөн тус суманд ажиллахдаа иргэдэд шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гаргахтай холбоотой зөвлөгөө өгч ажилласан.