•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Шүүгчийн бодит цалингийн хэмжээ

Шүүгч нарын цалингийн хэмжээг 8 сая төгрөг хүртэл байдаг гэх ташаа мэдээ, мэдээлэл олон нийтийн дунд тархаж энэ сэдэв дээр үндэслэн шүүх, шүүгчийн нэр төрд халдах байдал нэмэгдэх хандлагатай байна.  Энэ байдал нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах магадлалтай тул Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүгчийн цалингийн хэмжээг 3 өөр шүүгчийн цалингийн задаргаатайгаар нийтлэн үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж байна.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн цалингийн хэмжээг тогтоосон. Мөн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгч энэхүү нэмэгдлээс өөр бусад төрлийн нэмэгдэл авдаггүй. Өөрөөр хэлбэл бусад төрийн албан хаагчид шиг цолны, зэрэг дэвийн, ажлын онцгой нөхцөл гэх зэрэг нэмэгдэл авдаггүй болно.

Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 жилээс доош хугацаанд ажиллаж байгаа анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчээр 14 жил ажилласан анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр 15 жил ажилласан давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалингийн хэмжээг задаргааны хамт зургаар харуулав. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн гарт олгох цалин нь 2.2-2.9 болж байна.  

    

  

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар