•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Шүүгч Ж.Мөнхтуяа шүүгчид хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар зарлигаар нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяаг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөв.

    Хүндэтгэлийн арга хэмжээг тус шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг нээж, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэв.

 

Мөн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Өрнөндэлгэр, Р.Мөнх-Эрдэнэ, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа нар ахмад шүүгчдээ хандаж шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүн туслах ажиллагааг чин шударгаар явуулж, ажил, амьдралын арвин туршлага, замналаа зааж сургаж үлдээсэнд талархаж гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэв.

 

Шүүгч Ж.Мөнхтуяа нь улсад 33 жил ажилласан бөгөөд ажлын анхны гараагаа 1985 онд Дундговь аймгийн Прокурорын газраас дадлагажигч ажилтнаар эхлүүлсэн бөгөөд улмаар Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд 1991 оноос эхлэн шүүгчээр, 1995 онд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2013 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2016 оноос Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авч байгаа юм.

 

Түүний шүүхийн байгууллагад оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж 2006 онд шүүхийн тэргүүний ажилтан, 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд Төрийн шагнал Алтангадас одонгоор, 2017 онд Төрийн албаны тэргүүний ажилтан, 2019 оны Хууль зүйн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан юм.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар