•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

7 хоногийн мэдээлэл

Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймаг гамшгаас хамгаалах нэг зэрэглэл буурч өндөржүүлсэн байдалд шилжсэн. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэн үүднээс Төв аймаг дахь шүүх хэргийн оролцогчидтой утас, и-мэйл, шуудангаар харьцаж аль болох зайнаас онлайнаар хэргийг шийдвэрлэж байна. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нь 2020 оны 12 сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд  7 хурал  зарласнаас 3 хурал нь онлайнаар 4 хурал нь халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимаар хийж шийдвэрлэсэн.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 42 нэхэмжлэл хүлээн авсан. Үүнээс шуудангаар 10 нэхэмжлэл, 32 нэхэмжлэлийг биечлэн өгсөн байна. Шийдвэрлэсэн нэхэмжлэлийн хувьд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 8, гэрлэлт цуцлуулах тухай 4, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай 2, нийт 14 хурал хийсэн. Үүнээс талуудын хүсэлтийг авч эзгүйд нь 4 нэхэмжлэл, онлайнаар 1 нэхэмжлэл, талуудыг оролцуулан 9 нэхэмжлэлийг хуралдаж шийдвэрлэлээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Эрүүгийн хэрэг 7, цагдан хорионы санал 5, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал 11 хүлээн авсан. Мөн давж заалдах гомдол 6 хүлээж авснаас 5 шуудангаар, 1 цахимаар ирсэн байна. Шийдвэрлэсэн хэргийн хувьд Прокурорын байгууллагаас ирүүлсэн цагдан хорионы санал 5, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал 11, нийт 16 хурлыг онлайнаар, 1 эрүүгийн хурлыг  танхимаар тус тус хуралдаж шийдвэрлэлээ.

Төв аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1 нэхэмжлэл хүлээн авсан. Мөн 2 шүүх хуралдааныг онлайнаар хуралдаж шийдвэрлэлээ.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар