•   70272421
  •   tuv_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Төв аймаг дахь шүүх сүүлийн 5 хоногт 73 шүүх хурал онлайнаар хийлээ

Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймаг гамшгаас хамгаалах нэг зэрэглэл буурч өндөржүүлсэн байдалд шилжсэн. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэн үүднээс Төв аймаг дахь шүүх хэргийн оролцогчидтой утас, и-мэйл, шуудангаар харьцаж аль болох зайнаас онлайнаар хэргийг шийдвэрлэж байна.  2020 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 4-ны өдрийн хооронд  буюу сүүлийн ажлын 5 хоногт Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Баян суманд байрлах Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газраас архины албадан эмчилгээг дуусгавар болгох 57 хүсэлт ирүүлснийг, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний 1 хэргийг онлайнаар хуралдаж шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын байгууллагаас ирүүлсэн цагдан хорионы санал 7, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал 8-г тус тус хүлээн авч онлайнаар хуралдаж шийдвэрлэлээ.

Ингэснээр Монгол Улсын Засгийн Газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нийт архины албадан эмчилгээ дуусгавар болгох хурал 89, Цагдан хорионы хурал 12, зөрчлийн хэргийн хурал 11-г хийж нийт 112 шүүх хурал онлайнаар хийжээ. 

Мөн дээрх хугацаанд эрүүгийн хэрэг 6, иргэний хэрэг 1, эвлэрүүлэн зуучлалын маргаан 4-г тус тус халдвар хамгааллын дэглэм сахиулж шүүгч, хэргийн оролцогчдыг тусгаарлан бэлтгэсэн шүүх хуралдааны танхимд хэргийг шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 шүүх хурал зарлаад байна.  

  

 

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Төв аймаг, Зуунмод хот 1-р ба, Төв аймаг дахь шүүх

Утас: 70272421

И-мэйл: tuv_tg@shuukh.mn

Copyright © Төв аймаг дахь шүүхийн тамгын газар