Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөмжийн дагуу Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэн, хуулийн этгээдээс гаргаж байгаа өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг байгууллагын албан ёсны цахим хаяг болон шуудангаар хүлээн авах ажлыг зохион байгуулахаар боллоо.
иргэн хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах бол шуудангаар, гомдол хүсэлт ирүүлэх бол tuv_tg@shuukh.mn цахим хаягаар ирүүлнэ үү