Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймаг дахь анхан болон Давж заалдах шатны шүүхүүдэд ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар шүүхийн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байдал, шүүхэд техник технологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг хүрээнд тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ зэргийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан.
Мөн манай шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл хангамж, шүүгч ажилтнуудын албаны орон сууц болон, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч цааш уламжлахаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн хүндэт медалиар жолооч К.Цолмон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөмжлөлөөр шүүчгийн туслах Э.Туул, М.Оюунсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл нар шагнагдсаныг гардуулж хүндэтгэл үзүүллээ.