Төв аймагчууд Атрын IV аяны гарааны жилд хагас сая тонн ургац хураан авах урьдчилсан тооцоололтой байгаа билээ. Энэ жил Төв аймгийн хэмжээнд газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэг, зуншлага сайхан болж, тариаланчид, ногоочдын цаг наргүй ажилласан хөдөлмөр зүтгэлийн үр шим болох тариа, ногоог хаягдалгүй хураан авах зорилгоор Төв аймгийн Ургацын штабаас “Арвин ургац-Ажлын байр” аяныг эхлүүлсэн.
Энэхүү аянд Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргааны ажилчид нэгдэж Төв аймгийн Баянчандмань суманд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төмс хураалтанд оролцож 3 тонн төмс хураалаа. Мөн манай байгууллагын залуучууд төмс хураалтад гар, бие оролцохоос гадна бусад албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна.