Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төв аймаг дахь шүүхийн тамгын газарт “Албан хэрэг хөтлөлт” сэдвийн доор сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны ажилтанууд хамрагдан хичээлийн дараа өөр өөрсдийн сонирхсон асуултаа асууж хариултаа авлаа. Энэхүү сургалтаар албан хэргийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж албан хэргийн мэдлэгээ улам бататгасан, ажилтан, албан хаагчдаа чадавхижуулсан үр дүнтэй ажил болж өндөрлөлөө.