Авлигын эсрэг хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
- Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Д.Одонтунгалаг ХАСХОМ мэдүүлэх үндэслэл, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал, хөрөнгө, орлогоо бүрэн мэдүүлээгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар шүүхийн ХАСХОМ гаргах захиргааны ажилтнуудад 2024 оны 1 сарын 16-ны өдөр мэдээлэл өглөө.