Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр Сайхныг Хуваалцагч Лектор Д.Шинэбаяр-ыг урьж “Зүрх сэтгэл ба зөв харилцаа хандлага” сэдвээр захиргааны ажилтнууддаа сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад шүүхийн Тамгын газрын захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар бүрэн хамрагдаж, харилцаа хандлага дээр хэрхэн өөрчлөлт гаргах, хэрхэн хоорондоо харилцах талаар нээлттэй ярилцаж бие биедээ урам хайрласан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.