Засгийн газрын хуралдаанаар MNS 4410-1:2002 "Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг" стандартын 1-р хэсгийн 5.9.4-т өөрчлөлт оруулж Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр нь хар хөх, тоо үсэг ба хар хүрээ нь цагаан байхаар өөрчилж шийдвэрлэсэн. Ингэснээр төрийн байгууллагын авто машинуудын хаана зорчиж байгааг ил тод болгож, хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх, төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хийх, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзсэн.
Энэ ажлын хүрээнд Төв аймаг дахь Шүүхийн тамгын газар өөрийн нэр дээрх автомашинуудын улсын дугаарыг өөрчиллөө.
