Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, шүүхийн захиргааны зохион байгуулалт хариуцсан референт С.Одмаа, шүүхийн техник хангамж хариуцсан инженер Э.Батзориг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн Б.Мөнхдэлгэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн Ө.Гүндсамбуу нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг шүүхийн захиргааны ажилтны ажлын нормыг тогтоох, нормд үндэслэн шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоо болон шүүхийн захиргааны ажилтны ажил үүргийг шинээр зохион байгуулах зорилготойгоор манай шүүх дээр ирж ажлын байрны ачааллын судалгааг хийлээ.
Ажлын байрны зураг авалт 2023 оны 9 сарын 5-аас 9 сарын 7-ны өдрүүдэд явагдсан ба судалгаанд ерөнхий шүүгчийн туслах, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар хамрагдлаа.