Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн тус шүүхийн ахмадын зөвлөлийн АСЗөвлөлийн тэргүүн Д.Буянтогтох, гишүүн Ж.Мөнхтуяа, Л.Мөнхцэцэг, аравтын ахлагч Л.Отгонсүрэн нарыг хүлээж авч уулзан шүүхийн ахмадын холбооны нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, болон бусад асуудлуудын талаар танилцаж санал солилцон, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвшилцлөө.