Шүүхийн Тамгын газрын 2023 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2023 оны 4 сарын 12-ны өдөр шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Одонтунгалаг шинээр томилогдсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт live.shuukh.mn системд шүүх хуралдааны явцыг хэрхэн хөтлөх, шүүх хуралдааны дуу дүрс бичлэгийг хийх бэлтгэлийг хангахыг зааж, шүүгчийн туслах нарт shuukh.mn Монгол Улсын шүүхийн шийдвэрийн санд шийдвэрийг журмын дагуу байрлуулах талаар сургалт зохион байгууллаа.
Мөн шүүгчийн туслах М.Ариунтуяа шүүхийн ёс зүйн зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага сэдвээр сургалт орлоо.