Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021.02.04-ний өдрийн 29 тоот тушаалын дагуу 2023 оны 1 дүгээр улирлын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хяналт-шинжилгээ хийсэн.
Тус шалгалтын явцад манай шүүхээс илэрсэн Цахим хяналт-шинжилгээний алдаа, зөрчлийн жагсаалттай танилцаж, тус жагсаалтад дурдсан алдаа, зөрчилд хариу тайлбар ирүүлэхтэй холбоотойгоор 2023 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Шүүхийн тамгын газрын ажилчид хуралдан гаргасан алдаа дутагдлаа засаж залруулах, цаашид алдаа зөрчлөө багасгаж ажиллах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ ярилцлаа.