Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд Төв аймгийн шүүхийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд Төв аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс, Өмгөөллийн холбоо зэрэг 8 байгууллагын баг тамирчид спортын 8 төрөлд өрсөлдөж авхаалж самбаагаа сорьсноос Төв аймгийн шүүхийн баг олс таталтын тэмцээнд алтан медаль, сумо бөхийн тэмцээнд Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнэ алтан медаль, эрэгтэй шатрын төрөлд шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Ш.Батбаатар мөнгөн медаль авлаа.
Багийн дүнгээр Б.Ганхуяг даргатай Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хуулийн хэлтсийн баг тамирчид Нэгдүгээр байранд орж шилжин явах цомыг хүлээж авлаа.