Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд 2023 оны 3 сарын 23-ны өдөр зочилж, албан уулзалт хийлээ.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид оролцлоо.
Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ шүүхийн үйл ажиллагааны талаар тойм мэдээлж, шүүгч М.Мөнхдаваа Канад улсын шүүгч нараас тухайн улсын шүүгч нарыг хэрхэн томилдог талаар асуулт асууж, харилцан яриа өрнүүллээ.