Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас шинээр томилогдсон шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний зохион байгууллаа.
Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Иргэн- 2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”, шүүгчийн туслах Э.Туул “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ба нийтлэг аргачлал” сэдвээр сургалт орлоо. Энэхүү сургалтад сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч нар хамрагдлаа.