Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022.10.06-ны өдөр "Шүүхийн ажилтаны ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтанд тус шүүхийн тамгын газрын ажилтнууд хамрагдсан бөгөөд шүүхийн ажилтны байран дахь харилцааны ёс зүй, хандлага төлөвшилт, шүүхийн ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага, ёс зүйн бусад шаардлага, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг өглөө.